Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэтхэг улс цөмийн цэнэг тээвэрлэгч пуужин амжилттай туршив

  М.Даваадулам 2018-01-18 597

Энэтхэг улс өнөөдөр өглөө цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадал бүхий “Агни-5” хөөргөн, амжилттай туршлаа. Энэ талаар ANI мэдээллийн агентлаг дамжуулав.

“Энэтхэг улс “гадаргуу – гадаргуу” ангиллын, 5,000 км тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадал бүхий “Агни-5” тив хоорондын баллистик пуужингийн туршилт амжилттай явууллаа” гэж Твиттерт жиргэжээ.

Пуужинг орон нутгийн цагаар 09:53 цагт (Монголын цагаар 12:23 цагт) Одиш мужийн Абдул-Калам арал дахь сансрын нислэгийн төвөөс хөөргөжээ.

“Бид өнөөдөр цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай “Агни-5” баллистик пуужин амжилттай хөөргөлөө” гэж Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд Нирмала Ситхараман мэдэгджээ.

Энэтхэг улсын зэвсэглэлд өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн “Агни” пуужин бий:

  • 700 км зайн тусгалтай “Агни-1”,
  • 2,000 км зайн тусгалтай “Агни-2”,
  • 2,500 км зайн тусгалтай “Агни-3,
  • 3,500 км зайн тусгалтай “Агни-4”.

5,000 гаруй км зайн тусгалтай “Агни-5” нь туршилтын дараа зэвсэгт хүчний зэвсэглэлд албан ёсоор нэвтрэх юм байна.

Энэтхэг улс мөн гүний шумбагч онгоцноос хөөргөх боломжтой “Агни-6” гэх 10,000 км хүртэлх зайн тусгалтай пуужин ч боловсруулж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан