Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хоёр Солонгос эргэн нэг далбаан дор "нэгдэнэ"

  admin 2018-01-18 1184

Хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаа талаарх мэдээлэл дэлхий дахины халуун сэдвүүдийн нэг болж байгаа билээ. Хоёр улс хэдхэн хоногийн өмнө дээд хэмжээний хэлэлцээр хийсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамт алхахаар болжээ. Хоёр улсын тамирчид Солонгосын хойгийн зурагтай далбаан дор алхах агшныг харах нь үзэгчдэд сонин байх нь мэдээж. Түүнчлэн Пёнчаны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн шайвтай хоккейн төрөлд Хойд болон Өмнөд Солонгосын хамтарсан баг оролцох нь олны анхаарлыг татаж байна.

Хоёр Солонгос өчигдөр орой хамтарсан мэдэгдэл хийхдээ “БНАСАУ-аас Пёнчаны олимпт 230 хүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг ирнэ. Мөн урлаг соёлынхон оролцоно” гэжээ. Харин Хойдоос хэдэн тамирчин оролцохыг нөгөөдөр Олон улсын олимпийн хороотой хэлэлцэж шийдвэрлэх аж.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадам ирэх сарын 9-25-нд болох билээ. Өмнөд Солонгост анх удаагаа зохион байгуулагдах гэж буй өвлийн олимп олон улсын анхаарлын төвд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан