Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ Хойд Солонгостой холбоотой асуудлыг шийдэж чадахгүй гэлээ

  admin 2018-01-18 1117

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын хямралыг шийдвэрлэхэд ОХУ-ын тус огтхон ч байхгүй гэж үзэж байгаа аж. “Бидэнд Хятад тусалж, Орос саад болж байна” гэж Трамп “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Хойд Солонгостой холбоотой асуудлаар Путин “олон зүйл” хийж чадах ч энэ нь Вашингтон, Москвагийн харилцааг сайжруулахгүй гэж Трамп нэмж хэлжээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтуудыг эсэргүүцсэн АНУ тус улсад хатуу хориг тавьж байгаа бол ОХУ дипломат замыг эрэлхийлж байгаа нь Трампын дургүйцлийг төрүүлдэг. Путин түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-аас тусламж хүсэхэд татгалзаж, Хойд Солонгост хэт хатуу хориг тавих нь ард түмнийх нь амьдралыг доройтуулна гэж үзсэн билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан