Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Борис Немцовын охин аавынхаа нэрийг сануулсаар байна

  admin 2018-01-11 4894

АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг гудамжны талбайг Борис Немцовын нэрэмжит болгожээ.Энэхүү шийдвэрийг АНУ-ын нийслэл хотын зөвлөл санал нэгтэйгээр баталсан байна. Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч байсан Борис Немцовыг 2015 оны хоёрдугаар сард Кремлийн ойролцоо явж байхад нь буудан хөнөөсөн билээ. Ельциний найз, Путиний дайсан гэгддэг байсан Немцовын үхэл хэсэгтээ л шуугиан тарьсан юм. Түүнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчлан шалгасан ч цаад захиалагчийг нь олоогүй байгаа билээ. Түүнчлэн улстөрч агсны охин, сэтгүүлч Жанна Немцоваг Оросоос яв гэж сүрдүүлсэн юм. Үл мэдэгдэх хүмүүсийн уг сүрдүүлгээс болж Жанна телевизийн хөтлөгчийн ажлаа орхин ОХУ-аас явсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл АНУ дахь Оросын Элчин сайдын яамны талбайг Борис Немцовын нэрэмжит болгосонд ОХУ тийм ч таатай хандсангүй. Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнийг “АНУ эрх мэдлээ ашиглалаа. Оросын Элчин сайдын яамны дэргэдэх талбайгаа Борис Немцовын нэрэмжит болгосон нь хоёр улсын харилцаанд тийм ч таатай үйлдэл биш” гэв. Түүнчлэн Оросын Коммунист намын гишүүн Дмитрий Новиков “Америкийн эрх баригчид Оросын дотоод асуудалд оролцохоо боль. Худлаа жүжиглэхээ зогсоо” гэсэн бол Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский “АНУ-ын эрх баригчид бохир заль гаргаж тоглолт хийлээ” гэжээ. Харин Немцовын охин Жанна өнгөрсөн онд АНУ-д очих үеэрээ Оросын ЭСЯ-ны гудамжийг аавынхаа нэрэмжит болгохыг хүссэн байна. Жанна Немцова аавыгаа мөнхөд дурсагдах гавьяатай, эх оронч хүн байсныг хэлдэг. “Гэвч Оросын эрх баригчид аавыг минь үүрд мартуулахыг хүсч байна. Эцгийг минь алсан хүмүүс одоог хүртэл эрх чөлөөтэй яваа” гэж сэтгүүлч бүсгүй ярьжээ.

https://s0.rbk.ru/v6_top_pics/resized/945xH/media/img/5/48/754250802874485.jpg

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө