Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, ХОЙД СОЛОНГОСЫГ “ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ” УЛС ОРНУУДЫН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ

  Б.Оюун 2017-11-21 672

АНУ, Хойд Солонгосын талыг 9 жилийн дараа дахин хар жагсаалтдаа багтааж, алан хядлага терроризмыг дэмжин дэвэргэгч улс орон гэж зарлахаа мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдэж, энэ алхмыг өмнө нь цаг алдалгүй авах байсан гэдгийг тэмдэглэсэн байна.

 Засгийн газрын хуралдааны үеэр Трамп Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч улс орнуудын жагсаалтад ойрын хугацаанд багтаан нэрийг нь хар жагсаалтад багтаахаас гадна Пхеньяны эсрэг хоригийг дахин чангатгах болно гэжээ. Трамп энэ мэдэгдлээ Азийн улс орнуудаар хийсэн айлчлалаасаа эргэн ирсний дараа мэдэгдэж, Хойд Солонгосын тал цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн боловсруулж байгаа цагт алан хядлага, терроризмыг дэвэргэж, үй олноор хөнөөх зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа гэж тооцох болно гэсэн байна. Дональд Трамп Пхеньяныг олон улсын хууль журмыг хүндэтгэж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нь зүйтэй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 9-р сард АНУ, Хойд Солонгосын эсрэг хэд хэдэн хориг тавихаа мэдэгдэж байсан юм. Тэр дундаа энэ улсад нефть худалдаалахыг хориглож, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хувийн дансыг дугуйлах зэрэг алхмуудыг нэрлэж байжээ. АНУ-ын засгийн газраас алан хядлага, терроризмыг дэвэргэгч улс орнуудын хар жагсаалтад Иран, Судан, Сири зэрэг орнууд багтдаг байна. 2008 онд ерөнхийлөгч бага Бушийн үед Хойд Солонгосыг энэхүү жагсаалтаас хасч байжээ.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан