Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, БНХАУ, МУ-ын талууд ачааны вагон шилжүүлэх үйл явцыг хөнгөвчилнө

  admin 2017-11-21 389

Орос, Хятад, Монголын төмөр замчид гадаад худалдааны ачаа тээвэрлэлтийн үйл явц, ачааны вагонуудыг шилжүүлэх явцыг хөнгөвчлөх асуудлаар тохиролцжээ. Ийм тохиролцоонд гурван улсын төмөр замын хилийн комисс Эрхүү хотод хийсэн уулзалтаараа хүрсэн байна. Талууд юуны түрүүнд 2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн Оросын Наушки хилийн боомт, мөн Монголын Сүхбаатар хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр галт тэрэг шилжүүлэх асуудлаар тохиролцсон байна. Үүнээс гадна, Орос, Монголын хоорондын хилийн боомт дээр ачааг буулгалгүй шалгах, мөн хоосон вагонд ачааг богино хугацаанд ачихад нэгдсэн журам мөрдөж, бичиг баримтын дагуу нэг нэхэмжлэл гаргаж байхаар тогтжээ. Уулзалтын төгсгөлд талууд нэгдсэн протокол үйлдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан