Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2017 оны Нобелийн анагаах ухааны салбарын шилдгүүд тодорлоо

  Б.Оюун 2017-10-03 1754

2017 оны Нобелийн шагналыг анагаах ухаан, физиологийн салбарын шагналыг Америкийн эрдэмтдийн баг хүртэхээр болжээ.

Стокгольм дахь Каролины анагаах ухааны институт Нобелийн эхний шагналтнуудыг нэрлэж, Америкийн эрдэмтэн Майкл Янг, Жеффри Холл болон Майкл Росбаш нар хүний бие организмын судалгааны ажлаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болж байна.

Америкийн эрдэмтдийн баг хүний бие организм дахь циркад хэмнэлийг тодорхойлогч молекул механизмын ажиллагааг нээн судалгаа явуулжээ. Энэхүү нээлтийн тусламжтай эрдэмтэд хүний организм дахь биологийн цагийг судлан нээж, ажиллагааг нь тайлсан байна. Энэхүү нээлт хүн, ан амьтад, ургамал зэрэг амьд биетүүд өдөр шөнийн цаг тооллын явцад хэрхэн дасан зохицож, организм амьдарч байдгийг тайлжээ. Судалгааны явцад хүний биологийн цаг нь гормоны түвшин, нойр, биеийн температур, бодисын солилцоо зэрэгт хэрхэн дасан зохицож, өөрчлөгдөн хувьсаж байдгийг тогтоосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан