Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Лас Вегаст балмад халдлага боллоо

  Б.Оюун 2017-10-03 3364

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо балмад халдлага гарч, зэвсэглэсэн этгээд гэм зэмгүй хүмүүс рүү гал нээн, нэг дор хамгийн олон хүний аминд халдсан хэрэг гарлаа. Шоу цэнгээний төв гэгддэг Лас Вегас хотын “Mandalay Bay” казинод зэвсэгт халдлага болсноос 59 хүн амиа алдаж, 500-аад хүн гэмтэж шархаджээ.

Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар зэвсэглэсэн этгээд Лас Вегасын Мандалэй Бэй казинод кантри хөгжмийн наадам болж байсан задгай талбай руу дэргэдэх зочид буудлаас гал нээсэн байна. Сүүлд тогтоосноор халдагч этгээд зочид буудлын 32-р давхраас задгай талбайд цугларсан олон руу автомат буугаар тасралтгүй гал нээжээ. Энэ үеэр кантри хөгжмийн наадам болж байсан газарт 22 мянган хүн цуглаад байжээ. Лас Вегаст кантри хөгжмийн наадам энэ жил 3 дахь удаагаа болж, Америкийн нэртэй дуучид, хамтлагууд тоглолт хийж байсан гэнэ. Тэгвэл наадмыг үзэж байсан хүмүүс рүү 64 настай Стефен Грэйг Пэддок гэгч хүн зочид буудлын цонхоор гал нээсэн байна. Хэрэг явдал үдшийн 22 цагийн алдад болж, цагдаа нар зочид буудалд тусгай ажиллагаа явуулан алуурчны өрөө рүү нэвтрэх үед тэрээр амиа егүүтгэсэн байна. Цагдаа нар алуурчныг ганцаар байсан гэж үзэж байгаа юм. Лас Вегаст болсон балмад халдлагын дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан