Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп: БНАСАУ-ын шинэ аюул заналхийлэлд “галаар хариу барина”

  М.Даваадулам 2017-08-09 1194

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны аюул заналхийлэл хэрээс хэтэрч байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит шинэ хоригт хариу барихаа Пхеньян нэг хоногийн өмнө мэдэгдсэн. БНАСАУ үндэсний зэвсэгт хүчний сүр хүчийг төвлөрүүлж, стратегийн харгис хэрцгий арга хэмжээ авахад бэлэн гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэлдээ: “Умард Солонгос улс АНУ-ын эсрэг заналхийлэх хэрэггүй. Гал болон уур хилэнгээр дэлхий дахинд өмнө нь харж үзээгүй тийм л хариу барих болно" гэжээ.

БНАСАУ-ын Ази-Номхон далайн бүс нутагт энхтайван байдал дэмжих хорооноос холбогдох мэдэгдэл өчигдөр гаргасан юм. “Үндэсний зэвсэгт хүчний сүр хүчийг төвлөрүүлэн, стратегийн харгис хэрцгий арга хэмжээ авахад бид бэлэн гэдгийг дайснууд мартах ёсгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан ээлжит хориг бүхий тогтоолыг БНАСАУ “террорист халдлага” гэж нэрлэсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 5-ны өдөр БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай тогтоолын төсөл баталсан. Шинэ хориг хэрэгжсэнээр, БНАСАУ-ын гадаад худалдааны орлого 3 тэрбум ам.доллараас 2 тэрбум ам.доллар болж буурна гэж Вашингтон тооцоолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө