Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей эрх мэдлээ тунхаглав

  М.Даваадулам 2017-08-09 1081

Өнгөрсөн сарын сүүлчээр явуулсан сонгуулийн дүнд байгуулагдсан Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей төрийн дээд байгууллага болохоо зарлан тунхаглалаа. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын аль ч тус байгууллагын үйл ажиллагаанд саад хийх эрхгүй болж байна. Өнгөрсөн бямба гарагт анхны хуралдаанаа хийсэн Үндсэн хуулийн ассамблей Шударга ёс, энхтайван байдал тогтоох комисс байгуулахаар мөн шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн ассамблей өчигдрийн хуралдаанаараа эдгээр шийдвэрүүдийг гаргасан байна. Шударга ёс, энхтайван байдал тогтоох комисс байгуулах тухай хууль баталсан явдал нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, өс хонзон зэргийг дарах хүчтэй зэвсэг болно гэж Үндсэн хуулийн ассамблейн дарга, Гадаад хэргийн экс сайд Дельси Родригес мэдэгдлээ.

7-р сарын 30-нд явагдсан сонгуулийн дүнд Үндсэн хуулийн ассамблей байгуулан хуралдуулсан явдал олон улсын нийгэмлэгийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Латин Америкийн зарим орон энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Харин АНУ энэ сонгуулийг “дэлхийн бөмбөрцөгийн баруун хэсэг дэх ардчиллын эсрэг хүчтэй цохилт үзүүллээ” гэж тодорхойлсон юм. Ингэснээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг хориг тогтоосон.

Венесуэлд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн энэ оны 4-р сараас хойш намжихгүй байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 120 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн бэртжээ. 5,000 гаруй хүнийг баривчилж, тэдгээрээс 1,400 нь хоригдох ял эдэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө