Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гуам арлын иргэдэд айх зүйл үгүй гэж эрх баригчид нь мэдэгдэв

  М.Даваадулам 2017-08-09 1444

Умард Солонгосын мэдэгдлийн хариуд Гуамын арлын удирдлага ч мэдэгдэл хийлээ. Арлын захирагч Эдди Кальво ард иргэддээ хандан айх зүйл үгүй гэдгийг онцолсон юм. Арлын удирдлага нөхцөл байдлыг сайтар хянаж, ажиглаж байгаа, аврах болон цэргийн албаны бэлэн байдлыг шалгах тусгай бүлэг гаргахаа мэдэгдлээ.

АНУ-ын харъяалал дахь Гуамын  арлын эрх баригчид БНАСАУ-ын пуужингийн цохилт өгч болзошгүй талаарх мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэгэн аюул заналхийлэл олж харахгүй байна гэлээ. Ноён Эдди Кальво ард иргэддээ хандсан мэдэгдлээ YouTube хуудсанд байршуулсан байна.

Аюулгүй байдлыг хангахын тулд арлын тусгай албадууд болон АНУ-ын эрх баригчидтай ярилцаж, хэлэлцэж байгаа гэдгээ мэдэгдлээ. Мөн арал маш сайн хамгаалагдсан болохыг тэмдэглэсэн юм.

Ноён Эдди Кальво биечлэн Цагаан ордонд очиж уулзсан гээд, Гуамын аралд халдах нь АНУ-ын бүрэн эрх, тусгаар тогтнолд халдаж байгаа гэсэн үг. Тиймээс Цагаан ордон хамгаалах болно гэдгийг тэмдэглэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө