Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ Умард Солонгосын эсрэг хоригоо чангатгалаа

  М.Даваадулам 2017-08-07 2006

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн амралтын өдөр Умард Солонгосын асуудлаар хэлэлцэж, эсрэг хоригоо чангатгахаар шийдвэрлэлээ. Пхеньян өнгөрсөн сард хоёр ч удаа алсын зайн тусгалтай баллистик пуужин туршсан. Ээлжит туршилтуудын дараа Вашингтон Аюулгүйн зөвлөлд БНАСАУ-ын эсрэг хориг чангатгах санал оруулсан юм. Энэ удаад Пхеньян гадаад валютын гол эх үүсвэр болсон ашигт малтмалын экспортыг бүрэн хориглох зэрэг чанга хатуу заалтууд тогтоолд багтжээ.

Тогтоолын төслийг сар гаруйн хугацаанд хэлэлцсэн. Умард Солонгосын цөмийн асуудлыг хэлэлцэхэд хойрог хандаж байгаад энэ үеэр Вашингтон Бээжинг буруутгаж, дарамт шахалт үзүүлсэн.

Шинэ хоригийн дагуу БНАСАУ-ын нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, далайн гаралтай бүтээгдэхүүн болон бусад нэр төрөл бүхий эд бараа, бүтээгдэхүүн экспортод бүрэн хориг тавьжээ. Мөн гадны улс орнуудтай ашигтай худалдаа, эдийн засгийн гэрээ хэлцэл хийхийг ч хориглосон байна.

Өнөөдрийг хүртэл БНАСАУ-ын эсрэг хамгийн чанга хатуу хориг үйлчилж байсан: эдийн засгийн хориг, зэр зэвсгийн хориг, пуужингийн түлш нийлүүлэхийг зогсоосон, нүүрсний экспортыг нь хориглосон гээд хэд хэдэн хориг зүйл заалт үйлчилж байсан юм.

БНАСАУ валютын орлогынхоо 30%-ийг алдана

Шинэ хориг хэрэгжиж эхэлснээр, БНАСАУ-ын валютын орлого 1/3 хувиар буурах юм. Тодруулбал, Пхеньян гадаад худалдаанаас жилд 3 тэрбум ам.доллар олдог. Шинэ хориг хэрэгжсэнээр энэ үзүүлэлт 2 тэрбум ам.доллар болж буурах нь ээ.

НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгчийн тэмдэглэснээр, энэ бол сүүлийн жилүүдэд аливаа нэг улсын эсрэг авч буй хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ болж байна. Энэ хориг нь Умард Солонгосын цөмийн зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг зогсооно гэдэгт хатагтай Хейли найдаж байгаагаа илэрхийллээ. “Цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийн оронд ард иргэдээ “хооллох” байх” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө