Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Халаа сэлгээний дараа Японы Засгийн газрын нэр хүнд 9% өсөв

  М.Даваадулам 2017-08-05 2161

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн болон Засгийн газрын нэр хүндийг өсгөхийн тулд Засгийн газартаа халаа сэлгээ хийсэн. 19 сайдынхаа 14-ийг нь сольсон юм. Тэгвэл түүний төлөвлөгөө биеллээ олж байгаа бололтой. Өнгөрсөн хоёр хоногт явуулсан санал асуулгаар Япон улсын Засгийн газрын нэр хүнд 9 хувиар өсчээ. Сайд нарын танхимын үйл ажиллагааг дэмжигчдийн тоо 35.8%-иас 44.4% болсон байна.

Kyodo агентлагийн дамжуулснаар, Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдийн итгэлийг бага ч болов эргүүлэн авч чадлаа. Санал асуулгад оролцогсдын 45% Засгийн газрын бүрэлдэхүүний шинэчлэлийг эерэгээр үнэлжээ.

Засгийн газрын гол сайдуудын томилгоог санал асуулгад оролцогсдын 55% нь дэмжжээ.

Японы Засгийн газрын 19 сайдын 5 нь л суудлаа хадгалан үлдсэн. 4 жил 8 сарын турш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Фумио Кишидагийн оронд Таро Коног томилсон. Харин Батлан хамгаалахын сайдаар өмнө нь энэ албыг 2012-2014 онуудад хашиж байсан Ицунори Онодэраг томилсон юм. Харин Дэд болон Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичиг Ёшихидэ Суда, ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн сайд Хирошигэ Сэко нар суудлаа хадгалсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө