Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Fox: БНАСАУ хагас жилийн дараа хүчирхэг цөмийн бөмбөг үйлдвэрлэж болзошгүй

  М.Даваадулам 2017-08-05 1545

Умард Солонгос улс хагас жилийн дотор хүчирхэг цөмийн бөмбөг үйлдвэрлэж болзошгүй талаар Пентагон мэдээлж байна. Хирошимад хаяснаас ч илүү хохирол учруулахуйц устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэх ажил Пхеньянд үргэлжилж байгаа, хагас жилийн дараа дуусч магадгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжнийг Fox телевиз дамжууллаа.

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Японы Хирошима болон Нагасаки хотуудад хаясан цөмийн бөмбөгнөөс ч хүчтэй устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэх ажил 6-18 сарын хугацаанд дуусгавар болно. БНАСАУ түүнчлэн устөрөгчийн бөмбөг тээвэрлэх пуужин ч үйлдвэрлэж байгаа гэж Пентагоны эх сурвалж мэдээллээ.

Пхеньян 2016 оны 1-р сард устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан. Ингэснээр тав дахь удаагаа цөмийн туршилт явуулсан юм. Хэдий Пхеньян туршилт амжилттай болсон гэсэн ч, олон ч шинжээч үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан эсэхэд эргэлзсэн юм.

БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлаг долоо хоногийн өмнө “Хвансон-14” загварын тив хоорондын баллистик пуужинг Пхеньян амжилттай туршсаныг зарласан. Пуужин 998 км зайд, 3,725 км өндөрт хөөрсөн гэж мэдээлсэн юм. Дараагаар нь Япон улсын Батлан хамгаалах яамнаас Пхеньяны хөөргөсөн пуужин Хоккайдо арлаас 150 км зайд, эдийн засгийн бүсэд унасныг мэдээлсэн.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам пуужин 681 км өндөрт, 732 км зайд нисч, Японы тэнгисийн төв хэсэгт унасан гэж тооцоолсон юм. Ингэснээр тив хоорондын биш дунд зайн тусгалтай баллистик пуужин хөөргөсөн гэх таамаг дэвшүүлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө