Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Рекс Тиллерсон Азийн орнуудад ажлын айлчлал хийнэ

  М.Даваадулам 2017-08-05 1322

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн орнуудад хийх айлчлалаа эхлүүллээ. Энэ удаагийн айлчлалын үеэр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, Пхеньянд дарамт шахалт үзүүлэх тухай хэлэлцэхээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн  сайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөжээ. АНУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүний энэ удаагийн айлчлал цаашид Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдлын асуудалд АНУ-ын ашиг сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг шинжээчид онцолж байна.

Ноён Рекс Тиллерсон өнөөдөр Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлж байна. Айлчлалын хүрээнд Филиппин, Тайланд, Малайз улсад айлчилж, БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг зохицуулах олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Лавровтой уулзана. АНУ ОХУ-ын эсрэг хоригоо чангатгаснаас хойш хоёр улсын гадаад хэргийн сайд нар анхны нүүр тулсан уулзалт хийх гэж байгаа юм.

8-р сарын 5-9-ний өдрүүдэд үргэлжлэх айлчлалын хүрээнд Филиппины нийслэл Манила хотод Зүүн Азийн орнуудын аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн чуулган, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын сайд нарын зөвлөгөөн болон хоёр талт, мөн олон талт уулзалтуудад оролцоно.

АНУ-ын шинэ засаг захиргаа Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа тэлж байгааг ч АНУ-ын Гадаад хэргийн яам онцолж байна.

Зүүн Азийн орнуудын аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн чуулганд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо оролцох ч, ноён Рекс Тиллерсон түүнтэй ямар нэгэн уулзалт товлоогүй байна.

Харин Тайланд болон Малайзд хийх айлчлал хоёр талт харилцааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Бангкок хотноо ноён Тиллерсон өнгөрсөн онд таалал төгссөн хаан Пумипон Адульядетын дурсгалыг хүнэдтгэж, одоогийн удирдлагуудтай уулзах юм байна.

АНУ, Малайз улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд ноён Тиллерсон Куала-Лумпурт ажиллахдаа хэд хэдэн асуудлаар хамтын ажиллагааг тэлэх асуудлыг хэлэлцэх нь ээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө