Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Йеменд холер өвчнөөр 1,900 хүн нас баржээ

  М.Даваадулам 2017-08-05 1523

Йеменд холер өвчний тархалт хурдацтай хүрээгээ тэлж байна. Йемений Эрүүл мэндийн сайд Насер Бааумын мэдэгдсэнээр, өчигдрийн байдлаар 1,890 хүн энэ өвчнөөр нас баржээ.

Энэ бол энэ оны 4-р сард Йеменд холер өвчний шинэ тархалт бүртгэгдсэнээс хойш нас барагсдын тоо. Хадджа, Сана, Ходейда, Амран болон Ибб мужуудад холер буюу булчин задрах өвчин хамгийн хурдацтай тархаад байгаа гэнэ.

Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб болон Кувейт улс холер өвчинтэй тэмцэхэд Йеменд тусламж үзүүлж байна.

ДЭМБ-ын судалгаагаар, энэ оны 4-р сарын 27-ноос 7-р сарын 19-ний өдрүүдэд Йемений 23 мужийн 21-т нь холер өвчин тархаж, 368,000 тохиолдол бүртгэгдэж, 1,828 хүн нас баржээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө