Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Трамп гольф тоглож амарна

  М.Даваадулам 2017-08-05 1476

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп амралтаа авлаа. 17 хоногийн амралтаа Нью-Жерси дахь өөрийн гольфын клубт өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Баасан гарагт тамгын газрын гишүүд, зөвлөх, гэр бүлийнхний хамт Бэдминстерийг зорьжээ.

Амралт авлаа гэж Цагаан ордны өмнөх төрийн тэргүүнүүдийг шүүмжилж байсан Доналд Трамп өөрөө гольф тоглонгоо амрахаар болсон нь мөн л шүүмжлэл дагуулж байна.

Харин Трампын эзгүйд Цагаан ордонд засвар хийх гэнэ. Баруун жигүүрийн хуучирсан агааржуулалтын хоолойг шинэчлэх төдийгүй Цагаан ордонд гадна болон дотор засвар ч хийх нь ээ.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама амралтаа эдлэхээс өмнө хэвлэлийн хурал хийдэг байсан бол, Трамп Ерөнхийлөгч баасан гарагт үдийн хоолны дараа нисдэг тэргэндээ суугаад явсан. Нисдэг тэрэгний шатан дээрээ эргэн харж далласнаас, өөр зүйл хэлсэнгүй гэж барууны хэвлэлүүд онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө