Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хэт халууны улмаас Европын 10 улс аюулын улаан түвшин тогтоов

  М.Даваадулам 2017-08-05 1896

Европын орнуудад хэт халж байна. Цаг агаарын онц үзэгдлийн улмаас буурал тивийн 10 улс аюулын хамгийн дээд буюу улаан түвшин тогтоожээ. Энэ тухай Европын цаг уурын сүлжээ Eumetnet мэдээллээ.

Тодруулбал, Итали, Черногор, Босни Герцеговин, Хорват, Серб, Унгар, Румын, Польш, Швейцар, Словени улс аюулын улаан түвшин тогтоожээ.

Харин Испани, Франц, Грек, Македони, Болгар улс дэд буюу улбар шар түвшин зарласан байна. Эдгээр улс оронд агаарын температур өдөртөө Цельсийн нэмэх 40 хэм давж байгаа гэнэ.

Guardian сонинд нийтэлснээр, Румын болон Польш улсад хэт халууны улмаас хоёр хүн нас барж, хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ.

Ирэх лхагва гараг хүртэл Европт хэт халуун үргэлжлэх төлөвтэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө