Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бразилын Ерөнхийлөгч суудлаа хадгалан үлдэв

  admin 2017-08-03 1747

Бразил улсын түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай Ерөнхийлөгч гэгдээд байгаа Мишел Темер суудлаа хадгалан үлдлээ. Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчөө суудлаас нь буулгаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг Парламентын гишүүд өчигдрийн санал хураалтаараа эсэргүүцжээ. Ийнхүү хууль тогтоогчдынхоо итгэлийг хүлээсэн Мишел Темер улс орны эдийн засгийг сэргээхийн төлөө чадах бүхнээ хийхээ амласан байна.

Парламентын доод танхимын 513 гишүүнээс 263 нь Ерөнхийлөгчөө “өмөөрч”, 227 нь авлигын хэргээр шалгуулахыг хүсчээ.

Энэ оны 6-р сарын сүүлчээр Ерөнхийлөгч Мишел Темерыг авлигын хэрэгт буруутгасан мэдэгдэлд Парламентын доод танхимд хүргүүлжээ. Өмнө нь Бразилын Ерөнхий прокурор ч Мишел Темерыг “идэвхгүй” авлигад буруутгасан.

Ерөнхийлөгч Мишел Темерын JBS гэх мах үйлдвэрлэлийн компанийн эзэн Жоэсли Батистатай утсаар ярилцаж, газрын тосны Petrobras компанийн авлигын хэргийн талаар “амаа хамхисны” төлөө 630,000 ам.долларыг Парламентын доод танхимын экс дарга Эдуарду Куньед өгөхийг үүрэг болгожээ. Энэ яриа бүхий утасны бичлэгийг Globo вэбсайт олонд түгээсэн юм.

Мишел Темерыг Ерөнхийлөгчийн суудалд нь үлдээхийг Парламентын гишүүд дэмжсэн ч, түүнийг хууль хяналтын байгууллагын шалгалтаас чөлөөлөөгүй. Мишел Темер 2018 оны сүүлч хүртэл бүрэн эрхийн хугацаагаа дуустал Ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэнэ. Харин суудлаасаа буусны дараа 2019 оноос түүнийг авлигын хэргээр үргэлжлүүлэн шалгах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө