Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шинзо Абэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулав

  М.Даваадулам 2017-08-03 2151

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ амлаж байсанчлан, 8-р сарын 3-нд буюу өнөөдөр Засгийн газартаа халаа сэлгээ хийж, шинэ бүрэлдэхүүнийг үдээс хойш танилцууллаа. Засгийн газрын 19 сайдын 14-ийг нь, тэр дундаа Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайд нарыг сольжээ. Харин Абэгийн ойрын хүрээлэлд болох Дэд сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн сайд,  мөн ОХУ-тай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Хирошигэ Сэко нар суудлаа хадгалжээ.

4 жил гаруйн хугацаанд Япон улсын Гадаад хэргийн яамыг тэргүүлсэн Фумио Кишида суудлаасаа буулаа. Түүний оронд 2015-2016 онуудад Захиргааны шинэчлэл болон Нийгмийн аюулгүй байдлын комиссийг тус тус тэргүүлж байсан Таро Коног томилжээ. Коно нь Шинзо Абэгийн Үндсэн хуулийн 9-р зүйл заалтад өөрчлөлт оруулах санаачилгыг дэмжигч юм. Хэдий Токио болон Вашингтоны стратегийн түншлэлийг дэмждэг ч, Японы газар нутаг дахь Америкийн зэвсэгт хүчний статусыг эргэн харахыг уриалдаг нэгэн. Коно нь Жоржтауны их сургууль төгссөн, түүний эцэг Ёхэй Коно 1990-ээд онуудад хоёр бүрэн эрхийн хугацаанд Гадаад хэргийн яамыг тэргүүлж, Дэд сайдаар ч ажиллаж байжээ.

Батлан хамгаалахын сайдаар энэ албыг өмнө нь 2012-2014 онуудад хашиж байсан Ицунори Онодэраг томилжээ. Онодэра нь Япон улсын цэрэг батлан хамгаалах салбарын нөөц бололцоо, сүр хүчийг нэмэгдүүлэхийг дэмжигч. Түүний удирдлага доор Парламентын хэсэг бүлэг гишүүд Дотоодыг хамгаалах хүчний зэвсэглэлд пуужин эсэргүүцэгч Aegis Ashore төхөөрөмж болон далавчит пуужин авах хуулийн төсөл боловсруулж байжээ. Өмнөх Батлан хамгаалахын сайд Томоми Инада 7-р сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө