Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Европын орнууд Оросын эсрэг хоригийн хугацааг сунгав

  М.Даваадулам 2017-08-03 1848

ЕХ энэ оны 6-р сарын 28-ны өдөр ОХУ-ны эсрэг хоригийн хугацааг дахин хагас жилээр сунгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Черногори, Албани, Норвеги болон Украин улс нэгдлээ.

ЕХ-ны дипломат албаны дарга Федерика Могерини холбогдох мэдэгдэл хийсэн юм. ЕХ-нд элсэхээр хүсэлт гаргаад байгаа Черногори болон Албани улс, Европсын чөлөөт худалдааны нийгэмлэгийн гишүүн Норвеги болон Украин улс Оросын эсрэг эдийн засгийн хоригоо хагас жилээр сунгах шийдвэрт нэгдэж байна. ЕХ мэдээж эдгээр шийдвэрийг дэмжин сайшаажээ.

ЕХ-ны зөвлөл 2017.06.28-ны өдөр Оросын эсрэг эдийн засгийн хоригийн хугацааг хагас жилээр буюу 2018.01.31-ний өдрийг хүртэл сунгасан юм.

ЕХ-ын хориг арга хэмжээ визийн хялгаарлалт, Оросын газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн салбарын компаниудын эсрэг хориг болон Крымыг нэгтгэсэнтэй холбоотой гээд гурван бүлэг хориг хамардаг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө