Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ иргэдээ 9.1-ний дотор БНАСАУ-ыг орхин гарахыг шаардлаа

  М.Даваадулам 2017-08-03 4398

АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа өөрийн улсын иргэддээ хандан энэ сардаа багтаан тус улсыг орхин гарахыг шаардлаа. Баривчлагдан, урт хугацаанд хоригдох өндөр эрсдэлтэй учир 2017 оны 9-р сарын 1-нээс Умард Солонгосыг зорихгүй байхыг өмнө нь анхааруулаад байсан юм.

АНУ-ын иргэдийг БНАСАУ-д зорчихийг хориглосон захирамж эхний удаад нэг жилийн хугацаанд үйлчилнэ. Энэ хугацаанд Умард Солонгос руу АНУ-ын паспортоор зорчих болон дамжин өнгөрөх иргэдийн биеийн байцаалтыг хүчингүйд тооцно гэдгийг ч Төрийн департамент мэдэгдлээ.

АНУ-ын үндэсний ашиг сонирхлын үүднээс БНАСАУ-д зорчих хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хүмүүнлэгийн байгууллагын гишүүдэд энэ хориг хамаарахгүй юм байна.

Умард Солонгосын шоронд 17 сар хоригдсон Америк оюутан Отто Уормбиер гэгч эх орондоо буцаад удалгүй амьсгал хураасан хэрэг саяхан гарсан. Америкийн Виржиниягийн их сургуулийн оюутан тэрээр зочид буудлынхаа өрөөнөөс Пхеньян улс төрийн суртал ухуулга бүхий зурагт хуудсыг хулгайлан, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийн төлөө 15 жилийн хорих ял сонсоод байсан юм.

Нүүр зураг: РИА новости

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө