Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Скарамуччиг халав

  М.Даваадулам 2017-08-01 2493

АНУ-ын Ерөнхийлөгч албандаа халаа сэлгээ хийлээ. Хэвлэлийн албаны даргаар 10 хоногийн өмнө томилсон Энтони Скарамуччиг эргүүлэн татжээ. Ерөнхийлөгчийн албаны дарга Жон Келлид бүх зүйлийг шинээр эхэлж, өөрийн баг бүрдүүлэх боломж олгохыг Скарамуччи хүссэн гэж Трамп Ерөнхийлөгч шийдвэрээ тайлбарласан байна.

Энтони Скарамуччи хэд хоногийн Америкийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хамтран зүтгэгчдээ доромжлон гутаасан. Энэ хэргийн төлөө Скарамуччиг албан үүргээс нь чөлөөлсөн гэж хэвлэлүүд хардсан ч, Трамп Ерөнхийлөгч ярилцлагатай өөрийнх нь шийдвэр холбоогүй гэж мэдэгдлээ.

Энтони Скарамуччиг 7-р сарын 21-нд Ерөнхийлөгч албанд Хэвлэл мэдээллийн, харилцаа холбоо хариуцсан даргаар томилсон. Гэвч энэ албан  тушаалд томилогдсоны дараа хамтран зүтгэгчдээ Трамп Ерөнхийлөгчийн мэдээллийг гадагш алдсан зэрэг буруутгаж, элдэв янзын хараал урсгаж, ёс бус авирласан. Ингэхээ Ерөнхийлөгчийн албаны дарга Райнс Прибасыг буруутгасан. Прибас ч өнгөрсөн долоо хоногт албан үүргээ орхисон юм.

Одоогоор Скарамуччигийн орыг хэн залгах нь тодорхойгүй байна. Мөн Скарамуччи Цагаан ордонд өөр албан тушаалд үлдэх эсэх ч нь тодорхойгүй байна.

Скарамуччи 2016 оны зунаас Трампын ажлын штабанд ажиллаж байгаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр санхүүгийн дэмжлэг цуглуулах ажил хариуцаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө