Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

В.Путин: Америкийн 755 дипломатчийг эх оронд нь буцаана

  М.Даваадулам 2017-07-31 4458

АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай хуулийн төсөл хэлэлцэн баталсан. Тэгвэл Америкийн шинээр бэлтгэж байгаа хоригийн хариуг ч Москва барьж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр “Россия-1” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Америкийн 755 дипломатчийг эх орноосоо гаргахаа мэдэгдлээ. Ингэснээр хоёр улсад харилцан үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнуудын тоо адил тэнцүү 455 болох юм байна.

“АНУ-ын дипломат болон техникийн албаны мянга гаруй хүн өнөөдрийг хүртэл АНУ-д үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээрийн 755 нь үйл ажиллагаагаа зогсоох болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.  

АНУ-ын Сенат буюу Парламентын дээд танхим өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын эсрэг шинэ хориг бүхий хуулийн төслийг дэмжин баталсан. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яам Вашингтоны эсрэг хариу арга хэмжээ боловсруулжээ.

Ингэснээр, ирэх 9-р сарын 1-нээс ОХУ-ын нийслэл Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яам, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток хотууд дахь Ерөнхий консулын газарт ажиллж байгаа дипломат болон техникийн алба хаагчдын тоог 755-аар цөөлж, 455 болгоно. Учир нь АНУ ОХУ-ын нэр бүхий дипломат алба хаагчдыг эх орноосоо гаргасны дараа мөн тооны дипломат болон техникийн алба хаагч үлджээ.

Мөн Мэрилэнд дахь Оросын дипломат албаны төлөөлөгчдийн зусланг хааж, зусландаа очихыг хориглосны хариуд ч адил арга хэмжээ авсан байна. АНУ-ын дипломат төлөөлөгчдийн Москва хотын Замын гудамжин дахь агуулах байр болон Серебряный бор дахь зусланг ашиглах эрхийг энэ оны 8-р сарын 1-нээр дуусгавар болгожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө