Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНАСАУ-д үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг Шинзо Абэ уриалав

  М.Даваадулам 2017-07-31 1374

Умард Солонгост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг Япон улс ОХУ болон БНХАУ-аас шаардаж байна. Аймшигтай ч бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Москва болон Бээжингээс хүслээ. Абэ өнөөдөр сэтгүүлчдэд хандан хийсэн мэдэгдэлдээ энэ уриалга-шаардлагаа хүргүүлсэн байна.

Япон улс өөрийн улс орноо, ард иргэдээ Умард Солонгосын зүгээс ирж болзошгүй аливаа аюул заналхийллээс хамгаалах болно гэдгийг ноён Шинзо Абэ тэмдэглэлээ.

Пхеньяны ээлжит пуужингийн туршилтын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцжээ. Ингэснээр саяхны Пхеньяны туршилттай холбогдуулан нэмэлт хариу арга хэмжээ авах шаардлагатай гэдэг дээр хоёр улсын лидер санал нэгдсэн байна.

Холбоотон орнуудаа хамгаалахын тулд бүх л шаардлагатай хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа Трамп Ерөнхийлөгчийн байр суурийг ноён Абэ өндрөөр үнэлжээ.

АНУ, Япон улс 1960 онд Хамтран ажиллах болон аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ байгуулсан байдаг. Хоёр улсын цэрэг батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны үндэс болсон энэ гэрээний дагуу өнөөдрийг хүртэл Америкийн зэвсэгт хүчин Японы газар нутагт байрладаг. Тус гэрээний 5-р зүйл заалтад холбоотон хоёр орны аль нэг рүү нь зэвсэглэн халдсан тохиолдолд тухайн орны дотоодын аюулгүй байдалд халдсантай адилтгах үзэж, арга хэмжээ авна гэж заасан байдаг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө