Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Япон улсын пуужингийн анхны туршилт амжилтгүй болов

  М.Даваадулам 2017-07-31 1640

Пхеньяны пуужингийн туршилтын дараа Япон улс ч мөн адил дотооддоо угсарсан анхны пуужингаа ням гарагт туршлаа. Туршилт амжилтгүй болсон байна. Пуужинг Хоккайдо арлын Таики хотоос хөөргөсөн ч, тус хотоос хэдэн арван км зайд далайн уснаа унажээ. Гэхдээ Токиогийн хөөргөсөн пуужин цэрэг, батлан хамгаалахын бус арилжааны зориулалттай юм.

Пуужинг Японы Interstellar Technologies компани угсарчээ. Пуужинг хөөргөсөн даруй хэмжээс, мэдээлэл хүлээн авахтай холбоотой доголдол илэрч, хөдөлгүүрийг нь яаралтай унтраах шийдвэр гаргажээ. Пуужин унаснаас одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байна.

Пуужингийн аккумулятор, түлшний системтэй холбоотой доголдлууд гарч, улмаар пуужинг хөөргөх хугацааг нэг хоногийн дотор хэд хэдэн удаа хойшлуулжээ. МОМО пуужин нь 10 м урт, 50 см диаметртай, 1 тонн гаруй жинтэй байжээ.

Төлөвлөгөөний дагуу пуужин 100 км өндөрт хөөрөх байжээ.

Төслийн нийт өртөг 50 сая иен буюу 445 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Энэ төслийн үндсэн дээр Interstellar Technologies компани нь дэлхий тойрог замд жижиг овор хэмжээтэй хиймэл дагуул гаргах жижиг оврын, арилжааны зориулалт бүхий пуужин хийхээр төлөвлөжээ.

Энэ оны эхээр Японы сансар судлалын агентлаг JAXA SS-520 загварын пуужин тээвэрлэгч хөөргөсөн. Тус төхөөрөмж 3 кг жин бүхий TRICOM1 харилцаа холбооны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргажээ.

Гэвч туршилт мөн л амжилтгүй болж, пуужин Японы тэнгист унасан. Энэ төсөлд 400 сая иен буюу 3.6 сая ам.доллар зарцуулжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө