Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Вашингтон Пхеньянд цэргийн сүр хүчээ харуулав

  М.Даваадулам 2017-07-31 1526

Вашингтон ч Пхеньяны ээлжит пуужингийн туршилтын дараа сүр хүчээ харуулаад авлаа. АНУ өнгөрсөн амралтын өдөр пуужин эсэргүүцэх THAAD загварын төхөөрөмжөө туршжээ. Мөн Солонгосын хойг дээгүүр В-1 загварын бөмбөгдөгч онгоцнуудаа нисгэсэн байна. Эдгээр туршилт, сургуулилт нь Умард Солонгосын пуужингийн туршилтад барьж байгаа хариу гэж шинжээчид харж байна. Америкийн сургуулилтын үеэр Аляскад суурилуулсан THAAD төхөөрөмжөөр Номхон далайн дээгүүр хөөрсөн байг амжилттай устгажээ.

АНУ 2005 оноос хойш сүүлийн 12 жилийн хугацаанд 15 дахь удаагаа пуужин эсэргүүцэх төхөөрөмж туршжээ. Туршилт амжилттай болсныг АНУ-ын Батлан хамгаалах яам зарласан.

THAAD нь АНУ-ын пуужин эсэргүүцэх системийн голлох төхөөрөмжийн нэг. Энэ удаад туршилтын хүрээнд Номхон далайн дээрээс С-17 загварын цэргийн тээвэрлэгч онгоцноос дунд зайн тусгалтай баллистик пуужинг орлуулсан бай унагажээ.  Пентагоны дамжуулснаар, Аляскийн Кадьяк аралд байрлуулсан THAAD төхөөрөмж байг онилж, барьж авсан байна.

Энэ удаагийн туршилтаар THAAD төхөөрөмжийг илүү боловсронгуй болгох мэдээлэл ч цуглуулжээ.

THAAD төхөөрөмж нь баллистик пуужингийн толгой хэсгийг замынх нь дундаас, аль эсвэл байнд тусахаас өмнө барьж авч, аюулгүйжүүлэх зорилготой. АНУ болон холбоотнуудыг, мөн хот суурин, стратегийн чухал объектуудыг ойрын зайн тусгалтай болон стратегийн зориулалт бүхий баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах зориулалттай юм.

THAAD төхөөрөмжийг БНСУ-д байрлуулж байгаа. Харин үүнийг нь БНХАУ болон ОХУ эсэргүүцэж байгаа юм. Учир нь Солонгосын хойгт пуужин эсэргүүцэх төхөөрөмж байрлуулах нэрийн цаана Вашингтон Бээжин болон Москваг тагнан турших гэж байна гэж болгоомжилж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө