Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Австрали улс нисэх буудлуудын аюулгүй байдлыг өндөржүүлэв

  М.Даваадулам 2017-07-31 1537

Австралид өнгөрсөн амралтын өдөр нисэх онгоц барьцаалж, устгах гэсэн хэргээс урьдчилан сэргийлсэн. Энэ хэргийн дараа улс даяар ялангуяа нисэх буудлуудад аюулгүй байдлыг өндөржүүлээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэдгийг өнөөдөр Австралийн Ерөнхий сайд Малкомл Тёрнбулл мэдэгдлээ.

Хэдий хэр хугацаанд нисэх буудлуудад терроризмоос урьдчилан сэргийлэх шалгалт хийнэ, төдий хугацаанд өндөржүүлсэн аюулгүй байдал үргэлжлэх юм байна. Австралийн цагдаа болон тусгай хүчнийхний хамтарсан ажиллагааны үеэр тэвчээр гаргасан нийт иргэд, үйлчлүүлэгчдэд ч ноён Малколм Тёрнбулл талархал илэрхийллээ.

Ням гарагт Сидней хотын нисэх буудалд онгоц дэлбэлэх гэж байсан хэргийг цагдаа болон тусгай хүчнийхэн урьдчилан сэргийлж, таслан зогсоож чаджээ. Энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг саатуулсан, мөн их хэмжээний баримт материал хураан авчээ.

Австралийн тусгай алба террорист халдлага үйлдэх гэж байгаа мэдээллийг өөр улсын аюулгүйн албанаас авсан, тэр хүртэл огт мэдээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрчээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Малколм Тёрнбулл тайлбар хийхээс татгалзсан байна.

Мөн цахим сүлжээ, сошиал орчин хурдацтай хөгжин тархаж байгаа өнөө үед Сири улс Сидней хотоос тийм хол биш байгааг ч анхааруулжээ.

Бямба гарагийн хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа, дахин шинэ баривчилгаа хийгдэнэ гэдгийг ч Австралийн Цагаачлал, хил хамгаалах асуудал эрхэлсэн сайд Питер Даттон ч тэмдэглэжээ. “Аюул заналхийлэл алга болоогүй, бас буураагүй” гэж хэлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө