Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Пхеньян тив хоорондын пуужин угсрах технологи эзэмшсэн гэдгийг Сөүл хүлээн зөвшөөрлөө

  М.Даваадулам 2017-07-31 1465

Умард Солонгос улс тив хоорондын баллистик пуужин угсрах технологи эзэмшсэн гэдгийг Сөүл хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь энэ сарын 4-ний өдөр Пхеньян “Хвасон-14” загварын пуужин туршсаны дараа Вашингтон ч Умард Солонгосын пуужин тив хооронд хөөрөх чадалтай байхыг Вашингтон үгүйсгээгүй. Тэгвэл Умард Солонгос улс тив хоорондын баллистик пуужин угсрах технологи эзэмшсэн учир, шинэ үеийн зэвсэг нь АНУ-ын нийслэл Вашингтон болон Нью-Йорк хотод тусах чадалтай гэж БНСУ-ын Парламентын Батлан хамгаалахын зөвлөлийн дарга Ким Ён У өнөөдөр KBS радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

Умард Солонгосын энэ сарын 28-нд хөөргөсөн пуужингийн цэнэгт хошуу хэрхэн агаар мандлын шигүү давхаргад нэвтэрч буйг харуулсан Японы иргэдийн гар утсаар хийсэн бичлэгийг цэргийн шинжээчид сайтар судалж байгааг ноён Ким Ён У хэлжээ. “Бичлэгээс харахад унаж буй биетээс нэгэн жигд гэрэл цацарч байсан. Пуужингийн цэнэгт хошуу маш өндөр температур болон даралт тэсвэрлэсэн, агаарт задарч, шатаагүй” гэж тэмдэглэлээ.

Пхеньян пуужингийн байндаа оновчтой тусах чадлыг үнэхээр сайтар нэмэгдүүлж чадсан гэдгийг ч ноён Ким Ён У ярилцлагандаа онцолжээ. “Умард Солонгосын улсын хөөргөсөн пуужин Япон дээр тусах эрсдэлтэй байсан, гэвч туршилт амжилттай болсон нь пуужингийн нислэгийн чиглэлийг сайтар тодорхойлж чадаж байгааг илтгэж байна” гэв. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын тогтоосноор, өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн пуужингийн хошуу Япон улсын эдийн засгийн бүсэд Хоккайдо арлаас 150 км зайд далайн уснаа унажээ.

Пхеньян удаа дараа тив хоорондын баллистик пуужин туршиж байгаа явдал нь пуужингийн-цөмийн хөтөлбөрийн талаараа болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хэлэлцээр эхлүүлэх хүсэлтийг илтгэж байна гэж Өмнөд Солонгосын Парламентын Батлан хамгаалах зөвлөлийн дарга үзэж байна. Умард Солонгосын пуужин 10,000 км зайд тусах хүчин чадалтай. Тиймээс Вашингтон болон Нью-Йорк хотуудад хүрч болзошгүй гэсэн үг.

БНАСАУ энэ сарын 27-28-нд шилжих шөнө “Хвасон-14” загварын пуужин туршсан. Пуужин 998 км зайд тусч, 3,725 км өндөрт хөөрчээ. Пуужин Японы Хоккайдо арлаас баруун зүгт 150 км зайд Японы эдийн засгийн бүсэд унажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө