Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Трамп Ерөнхийлөгчийн цалингаа боловсролын салбарт хандивлана

  М.Даваадулам 2017-07-27 3397

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цалингаа боловсролын салбарт хандивлахаар болжээ. 2017 оны 2-р улирлын цалин болох 100 мянган ам.доллараа Боловсролын яаманд шилжүүлэх гэнэ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсийн хэлснээр, энэ хөрөнгө охид, хөвгүүдийг ирээдүйн манлайлагч, удирдагч болгох хөтөлбөрт зориулагдах нь ээ. Боловсролын сайд Бетси Девос хэвлэлийн хуралд оролцож, ноён Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.

Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө бизнес эрхлэгч, тэрбумтан гэдгээрээ олонд танигдсан. Трамп өөрийн хөрөнгийг 10 тэрбум ам.доллараар үнэлдэг ч, шинжээчид энэ тоонд эргэлздэг. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 3.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан.

АНУ-ын Ерөнхийлөгчийн жилийн цалин 400 мянган ам.доллар. Түүнчлэн жилдээ хувийн зориулалтаар 50 мянган ам.долларыг, айлчлалд 100 мянган ам.доллар, зугаа цэнгэлд 19 мянган ам.доллар зарцуулах эрхтэй юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө