Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Еврокомисс Вашингтоны эсрэг хариу арга хэмжээ авна гэж “сүрдүүлэв”

  М.Даваадулам 2017-07-27 2178

АНУ-ын боловсруулсан ОХУ, Иран болон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг буурал тив шүүмжлэн, эсэргүүцэж байна. Москвагийн эсрэг хоригт Оросоос Европ руу татах байгалийн хийн хоолойн төслийг Вашингтон бүх талаар эсэргүүцэх болно гэж заасан. Гэвч энэ төслийг царцаах нь Европт хохиролтой. Тиймээс эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай бол хариу арга хэмжээ авна гэж ЕХ мэдэгдлээ.

АНУ-ын ашиг сонирхлоос илүүтэй Европын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг Европын комиссийн тэргүүн Жан Клод Юнкер тэмдэглэлээ. Хэрэв АНУ-ын Конгрессын хэлэлцэж байгаа хууль урьдчилан таамаглаагүй үр ашиг дагуулж, цаашлаад ЕХ-ны ашиг сонирхлыг хөндөж, эрчим хүчний аюулгүй байдлын салбарт хохирол учруулвал хариу арга хэмжээ авах болно гэдгийг тэрээр хэллээ.

Оросын байгалийн хийг Украинаар дамжуулан Европт нийлүүлэх ажилд АНУ-ын боловсруулж байгаа хориг саад хийж болзошгүй гэж болгоомжилж байна.

Гэхдээ Москвагаас Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардах зорилгоор Вашингтоны хоригийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа Брюссель мэдэгдлээ. Минскийн гэрээний хэрэгжилт бол АНУ төдийгүй ЕХ-ны нэгдсэн нэг зорилго гэдгийг ноён Юнкер тэмдэглэжээ.

“Хойд урсгал – 2” төслийн хүрээнд ОХУ-аас Украинаар дамжуулан Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу, цаашлаад Европ руу байгалийн хийн хоолой татах юм. Хоолой 2020 онд ашиглалтад орж, жилд Европ руу 15 сая тонн шахсан байгалийн хий нийлүүлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө