Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Их Британи улс 2050 онд бензин, дизель автомашинаас бүрэн татгалзана

  М.Даваадулам 2017-07-27 2476

Их Британи улс Франц улсын туршлагыг дагаж байна. 2050 он гэхэд Лондон бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинаас бүрэн татгалзах гэнэ. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 2040 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг бүрэн хориглохоор төлөвлөж байна.

Их Британийн Байгаль орчны сайд Майкл Гоувын мэдэгдсэнээр, 2040 он гэхэд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг бүрэн зогсоож, 2050 он гэхэд ийм төрлийн автомашин Их Британийн замаар зорчихгүй гэнэ. Засгийн газраас агаарын чанарыг нэмэгдүүлэхэд 3 тэрбум фунт зарцуулахаар төсөвлөжээ.

Их Британийн Хатан хааны анагаах ухааны коллежийн саяхан танилцуулсан тайлан судалгаанд агаарын бохирдлын улмаас хорт хавдар, астма, цус харвах, чихрийн шижин, хэт таргалалт зэрэг өвчлөл нэмэгдсэнийг тодотгожээ.

Их Британи улсад автомашинаас ялгарч буй хорт утаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн ноцтой хор учруулж байгааг тогтоосон байна.

Тиймээс бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзаж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг эрх баригчид зорьж байна. Өнөөдөр Их Британид цахилгаан автомашин зах зээлийн 5%-ийг эзэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө