Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францад ой хээрийн түймрийн улмаас 10,000 хүнийг нүүлгэжээ

  М.Даваадулам 2017-07-26 3538

Францын өмнөд нутгаар ой хээрийн түймэр асч байна. Түймэр суурьшлын бүсэд хүрч, урд шөнө 10,000 гаруй хүнийг түймрийн бүсээс аюулгүй газарт нүүлгэжээ.

Орон нутгийн гал унтраах албаны мэдээлснээр, түймэр шөнө дунд Вар мужийн Лонд-ле-Мор болон Кап Бенат сууринд хүрчээ. Эдгээр сууринд зундаа иргэдийн тоо 2-3 дахин нэмэгддэг байна.

Францын зүүн өмнөд нутгаар ой хээрийн түймэр ассаар байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр, түймэр 3 мянга га газрыг хамарчээ.

Франц улс ЕХ-нд хандаж, ой хээрийн түймэр унтраах ажилд хоёр нисэх онгоц илгээхийг хүсчээ.

Одоогоор түймэр унтраах ажилд тусгай зориулалтын 19 нисэх онгоц, 2,000 гаруй гал сөнөөгч оролцож байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө