Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гангийн улмаас Ватикан усан оргилуургүй “хоцров”

  М.Даваадулам 2017-07-26 2689

Христийн шашны төв Ватикан гангийн улмаас усан оргилуургүй “хоцорчээ”. Ган гачиг нүүрлэж, усны нөөц хомсдож байгаа учраас, усаа хэмнэх зорилгоор хот-улсын удирдлагууд ийм шийдвэрт хүрчээ. Аагим халуун өдрүүд үргэлжилж, бороо хур орохгүй байгаагаас сүүлийн хоёр сарын хугацаанд Лацио мужид ундны усны нөөц шавхагдсан байна.

Ватиканы төв дэх Гэгээн Петрийн сүмийн өмнөх гол усан оргилуур төдийгүй бусад усан оргилууруудын ажиллагааг түр зогсоожээ. Лациод ундны ус шавхагдсан, цаашлаад нийслэл Ром хотод ч мөн адил аюул тулгарахвий гэж болгоомжилж байна.

Лацио мужийн захирагчийн мэдэгдсэнээр, Браччано нуураас ус авахыг энэ сарын 28-наас хориглох гэнэ. Ингэснээр Ром хотын 1.5 сая иргэн ундны усгүй хоцрох аюултай.

Ром хотын удирдлагууд харин хоногийн усны хэрэглээг 8 цагаар хязгаарлах, усан хангамжид хязгаарлалт тогтоох зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байгаа гэнэ.

Италийн арав гаруй мужид ган гачиг нүүрлээд байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт хүндээр тусчээ. Мөн хэт хуурайшилттай холбогдуулан улсын өмнөд нутгаар ой хээрийн түймэр асч байна.

Даваа гарагт л гэхэд ой хээрийн түймрийн улмаас Молизе муж дахь FIAT автомашины салбар үйлдвэрийг нүүлгэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө