Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгч Рам Натх Ковинд тангараг өргөв

  М.Даваадулам 2017-07-25 1861

Энэтхэг улсын шинэ Ерөнхийлөгч Рам Натх Ковинд өнөөдөр тангараг өргөж, үүрэгт албандаа орлоо. Рам Натх Ковинд энэ сарын 17-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 65.65% санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Тангараг өргөх ёслол Парламентын танхимд болсон байна. Ёслолыг дээд шүүхийн тэргүүн Жагдиш Сингх Кехар удирдан явуулжээ. Рам Натх Ковинд Үндэсний Ардчилсан эвслээс нэр дэвшсэн. Тус эвсэлд Ерөнхий сайд Нарендра Модигийн нам голлох үүрэг гүйцэтгэдэг.

Ковинд 1945 оны 10-р сарын 1-нд фермерийн аж ахуй эрхлэгчийн гэрт мэндэлжээ. Хуулийн мэргэжил эзэмшиж, 16 гаруй жилийн туршид шат шатны хууль хяналтын байгууллагад ажилласан байна. 1990-ээд онд улс төрийн карьераа эхэлж, Парламентын дээд танхимд хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллажээ. 2015 онд Бихара мужийн захирагчаар сонгогдсон байна.

Ковинд нь далитын кастаас сонгогдсон Энэтхэг улсын түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч.

Энэтхэг улсын Ерөнхийлөгч нь нэгэн зэрэг төрийн тэргүүн, мөн Зэвсэгт хүчний командлагч. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчид улс орныг удирдах эрх олгодог. Гэвч үнэн хэрэгтээ улс орныг Засгийн газар удирдаж, Ерөнхийлөгч эх орноо олон улсад төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө