Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тайландын экс Ерөнхий сайд Инглак Чинаватын хөрөнгийг хурааж эхлэв

  М.Даваадулам 2017-07-25 1813

Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Инглак Чинаватын хөрөнгийг хурааж эхэлжээ. Цагаан будааны хэрэгтэй холбогдуулан улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд Засгийн газраас хөрөнгийг нь битүүмжлэн, хурааж байна. Энэ тухай Тайландын Сангийн сайд Сомчай Сучапон өнөөдөр өглөө мэдэгдлээ.

Эхний ээлжинд хатагтай Чинаватын банкны 12 дансан дахь хөрөнгийг улсын санд шилжүүлэх юм байна. Засгийн газрын шийдвэрээр хатагтай Чинаватаас нийт 1 тэрбум 500 мянган ам.долларын хөрөнгө хураана. Сангийн яамны тооцоолсноор, цагаан будааны хэрэгтэй холбогдуулан экс Ерөнхий сайд улсад 27 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Инглак Чинаватын хөрөнгө 18 сая ам.доллар. Үүнээс 700 мянган ам.доллар дансанд бэлэн бус хэлбэрээр бий гэж Тайландын Үндэсний авлигатай тэмцэх газар тогтоожээ. Инглак Чинават сонгуулийн өмнө тариаланчдаас цагаан будаа өндөр үнээр худалдан авч, гадаадад экспортолно гэж амласан. Үүнийгээ ч 2011-2014 онуудад хэрэгжүүлсэн. Гэвч дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ буурч, хөтөлбөрийн үеэр авлигын асуудал ч хөвөрч, улсын санд их хэмжээний цагаан будаа хуримтлагдаж, муудахад хүрчээ. Ингэснээр улсад их хэмжээний хохирол учирсан байна.

2014 оны 5-р сард Тайландад цэргийн эргэлт болж, Инглак Чинаватыг төрийн эрхнээс түлхэн унагаж, генерал Прают Чан Оча Засгийн эрхэнд гарсан. Цэргийн эргэлт болсон даруй Инглак Чинаватыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан болон авлигын хэрэгт буруутгаж, шалгаж эхэлсэн. Шүүх үйл явц гурван жил үргэлжилж, шүүхийн сүүлийн сонсгол өнгөрсөн долоо хоногт болжээ.

Экс Ерөнхий сайд 8-р сарын 1-ний өдөр шүүхийн өмнө сүүлийн үгээ хэлж, 8-р сарын 25-нд шүүх шийдвэрээ танилцуулна.

Хатагтай Чинаватд 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож болзошгүй. Мөн захиргааны торгуулийн хувиар Засгийн газар хөрөнгийг нь хурааж эхэлж байна. Чинаватын Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хэд хэдэн эрхэм болон туслахуудынх нь ч хөрөнгийг хураах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө