Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Израиль улс Сүмийн уулан дахь металл хайгчаа хураахаар шийдвэрлэв

  М.Даваадулам 2017-07-25 1301

Израиль, Иордан болон Палестин улс хооронд үүсээд байгаа маргаанд Израиль улс буулт хийлээ. Дипломат маргаан дэгдээсэн шийдвэрээ буцааж, Иерусалим дахь Сүмийн ууланд байрлуулсан металл илрүүлэгчээ хураахаар болжээ. Израилийн цагдаагийн газар болон аюулгүй байдал хариуцсан компани хоорондын хэлэлцээрийн дүнд ийм шийдвэрт хүрсэн байна.

The Jerusalem Post сонины мэдээлснээр, Израилийн Аюулгүйн алба Сүмийн уул руу гарахад байрлуулсан металл хайгчийг хурааж, оронд нь хяналтын камер суурилуулах гэнэ. Ингэхдээ хяналт камер нь хүмүүсийн царайг таних чадвартай байх нь ээ.

Энэ сарын 14-ний өдөр Палестины зэвсэглэсэн гурван иргэн Сүмийн ууланд гал нээж, Израилийн цэргийн хоёр алба хаагчийн аминд хүрсэн хэрэг гарсан. Энэ хэргийн дараа еврейн улс аюулгүй байдлаа чангатгаж, Сүмийн ууланд байрлах Аль-Акса сүмийн аюулгүй байдлыг өндөржүүлж, сүм рүү орж байгаа хүмүүсийг шалгах зорилгоор металл хайгч суурилуулжээ.

Энэ шийдвэр ихээхэн эсэргүүцэл дагуулж, Палестин иргэд болон Израилийн цагдаа хүчний байгууллагынхан хооронд мөргөлдөөн дэгдэж, цаашлаад хүний амь нас ч эрсэдсэн.

Палестин улс ч Израилийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж, бүх л салбарт тэр дундаа цэрэг, батлан хамгаалахын салбарт ч харилцаа, хамтын ажиллагаагаа таслах шийдвэр гаргаад байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө