Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

CNN: Пхеньян энэ долоо хоногт дахин пуужин туршиж магадгүй

  М.Даваадулам 2017-07-25 1421

Умард Солонгос улс энэ долоо хоногт дахин пуужингийн туршилт явуулж магадгүй мэдээлэл цацагдлаа. Пуужингийн туршилт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Пхеньян Кусон хот руу тээвэрлэж байгааг Америкийн тагнуулын алба тогтоожээ.

Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгос улс пуужингийн туршилтад шаардлагатай тоног төхөөрөмж тээвэрлэж байгааг Америкийн тагнуулын албаны баасан гарагт сансраас авсан фото зургууд гэрчилж байна. Умард Солонгосын баруун хойд хэсэгт байрлах Пёнан-Пукто мужийн Кусон хотоос энэ оны 5-р сарын 14-ний өдөр баллистик пуужин хөөргөн туршжээ.

CNN агентлагийн мэдээлснээр, өмнөх туршилтуудыг ажиглахад, Кусон хот руу пуужингийн туршилтад шаардлагатай тоног төхөөрөмж тээвэрлэснээс хойш 6 хоногийн дотор туршилт явуулж байжээ. Тиймээс, 7-р сарын 27-ны өдөр болох Солонгосын дайн дууссаны ойн өдөрт зориулан Пхеньян ээлжит туршилт явуулахаар бэлтгэж байж болзошгүй гэж Вашингтон таамаглаж байна.

БНАСАУ энэ сарын 4-нд “Хвасон-14” загварын тив хоорондын баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан. Пуужин 2,802 км өндөрт, 933 км алс зайд хөөрсөн гэж Умард Солонгосын төв телевиз дамжуулсан юм. Энэ туршилттай холбогдуулан АНУ БНАСАУ-ын зүгээс ирж болзошгүй аюул заналхийлэл нэмэгдэж байгааг зарлаад, Пхеньяны эсрэг дэлхий нийтээрээ хамтарсан арга хэмжээ авахыг уриалсан.

Пхеньяны туршсан пуужин үнэхээр тив хооронд хөөрөх чадалтай байж болзошгүй гэдгийг Вашингтон хүлээн зөвшөөрсөн юм. ОХУ харин дунд зайн тусгалтай пуужин хөөргөн туршсан гэж тодорхойлжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө