Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Америкийн Сан-Антонио хотод 8 хүний цогцостой автомашин саатуулжээ

  М.Даваадулам 2017-07-24 4907

Америкийн Сан-Антонио хотод дэлгүүрийн гаднах зогсоол дээр 8 хүн, тэр дундаа хоёр хүүхдийн цогцос тээвэрлэсэн автомашин илрүүлжээ. Энэ хэрэг хүний наймаатай холбоотой байж болзошгүй гэж цагдаагийн газар шалгаж байна. Машины тэвшинд 38 хүн байснаас, 20 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэдгээр хүмүүс усны гүн дутагдалд орсон байсан гэж BBC мэдээллээ.

Walmart дэлгүүрийн ажилтнаас ачааны машинд явсан нэг хүн очин, уух ус гуйсан байна. Уух ус өгсний дараа дэлгүүрийн ажилтан цагдаагийн газарт дуудлага өгчээ.

Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу ирэхэд, гадаа Цельсийн +37 хэмийн халуун байхад машины агааржуулалтын систем ажиллахгүй, доторх хүмүүс олон хоног усгүй явсан байжээ. Зарим хүмүүсийн зүрхний цохилт минутад 130 хүрч байсан гэнэ.  

Автомашины жолоочийг цагдаа нар саатуулсан мэдээлэл байна. Гэхдээ нэрийг нь одоогоор нууцалж байна.

Автомашин илрүүлсэн дэлгүүр нь Мексикийн хилээс 130 км зайд байрладаг байна.

АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн алба хамтран хууль бус хүний наймаатай тэмцэх ажиллагаа явуулж, 1,300 гаруй хүнийг баривчилсан. Тэдгээрийн 900 гаруй нь АНУ-ын иргэд байжээ.

АНУ 2005 оноос эхлэн “Community Shield” гэх хууль бус зэвсэг, хүний наймаа, аллагатай холбоотой гэмт бүлэглэлүүдийн эсрэг идэвхтэй тэмцэл явуулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ ч хүний наймаатай тэмцэх асуудлыг багтаасан. АНУ-ын Төрийн департаментын өгсөн мэдээллээр, өнгөрсөн сарын байдлаар дэлхий даяар 20 сая гаруй хүн хүний наймааны золиос болжээ. Хууль бус гэмт хэргийн дийлэнх нь БНХАУ-д бүртгэгдсэн байна.

Төрийн департаментын шинжээчдийн тогтоосноор, хар ажил хийхээр ирсэн Умард Солонгосын иргэд Бээжинд хууль бус наймааны золиос ихээр болдог байна. Мөн ОХУ ч Умард Солонгосын иргэдийг ихээр “ашигладаг” байна. Түүнчлэн Афганистан, Малайз, Катар болон Мьянмар улс хууль бус хүний наймаатай тэмцэх идэвхтэй кампанит ажил явуулж байгааг Төрийн Департамент тайландаа тусгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө