Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Палестин улс Израильтай цэрэг, батлан хамгаалах салбарт ч харилцаагаа таслав

  М.Даваадулам 2017-07-24 1675

Израилийн эрх баригчд Аль-Акса сүмийн эсрэг гаргасан шийдвэр нь цаашлаад Палестины ард түмний эсрэг шийдвэр гэж Рамалла үзэж байгаа. Тиймээс Израилийн Засгийн газар шийдвэрээ цуцлах хүртэл, Палестин улс тус улстай бүх шатанд харилцаагаа зогсоож байгааг ноён Махмуд Аббас хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэр цэрэг, батлан хамгаалах салбарыг ч хамарч байна.

Нутгийн араб гаралтай лалын шашинт иргэд болон Израилийн цагдаа хүчний байгууллагынхны хооронд цус асгаруулсан мөргөлдөөн дэгдсэний дараа Палестин улсын Ерөнхийлөгч Израильтай дипломат харилцаагаа зогсоох шийдвэр гаргасан.

Палестин улс Израильтай харилцаагаа зогсоож байгаа тухай өмнө нь нэг бус удаа зарлаж байсан. Гэхдээ Аббас Ерөнхийлөгчийн үед хэзээ ч хоёр улс цэрэг, батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа зогсоож байгаагүй юм. Учир нь цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг Израиль болон Палестинчууд терроризмтой тэмцэх хамгийн оновчтой арга хэрэгсэл гэж үздэг байна.

Израилийн хэвлэлүүдийн дамжуулснаар, Израилийн цэрэг арми болон Палестины хүчний байгууллагын хамтын ажиллагаа нь террорист ажиллагаанаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох, сэжигтнүүдийг баривчлах, санаандгүй Иордан мөрний баруун эрэг дэх А бүсэд нэвтэрсэн Израилийн иргэдэд тусламж үзүүлэх зэргээр хэрэгждэг байжээ.

Хоёр улсын цэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Палестин улсын хувьд исламын сөрөг хүчинтэй тэмцэж, 10 гаруй жилийн өмнө ХАМАС бүлэглэл хяналтаа тогтоосон Газын зурвас дахь зэвсэгт тэмцэл Баруун эрэгт давтагдахаас сэргийлэх ач холбогдолтой гэж Израилийн шинжээчид үзэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө