Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ойрхи Дорнодын маргааныг шийдвэрлэхэд Вашингтон хүчин чармайлт гаргаж байна

  М.Даваадулам 2017-07-24 1460

Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа маргааныг АНУ зүгээр хараад суусангүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн албаны тусгай төлөөлөгч Жейсон Гринблатт Израиль улсад ажиллаж байна. Мөн Вашингтон Израиль, Палестин, Иордани улстай яриа хэлэлцээрээ идэвхжүүлсэн мэдээллийг CNN агентлаг өгч байна.

Америкийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний захиргаа Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэнэ.

Тусгай төлөөлөгч Жейсон Гринблатт өчигдөр Ойрхи Дорнодыг зорьсон бол, Иордан, Израиль, Палестин улстай яриа хэлэлцээр явуулах ажилд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ахлах зөвлөх, түүний хүргэн Жаред Кушнер, Израиль дахь АНУ-ын Элчин сайд Дэвид Фридмэн нар голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.

Кушнер лхагва гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай, пүрэв гарагт – Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай утсаар ярилцаж, бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаах тухай хэлэлцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө