Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Израилийн эрх баригчид металл хайгч суурилуулах шийдвэрээсээ ухрахгүй гэв

  М.Даваадулам 2017-07-24 1324

Израилийн эрх баригчид олны эсэргүүцлийг үл харгалзан лалын шашинтнуудын ариун догшин газар болох Сүмийн уулын эргэн тойронд металл хайгч суурилуулах шийдвэрээсээ ухрах бодолгүй байна. Энэ тухай The Jerusalem Post мэдээлжээ. Израилийн Аюулгүйн зөвлөл өчигдөр орой хуралдаж, ийм шийдвэрт хүрчээ. Гэхдээ зөвлөл өнөөдөр мөн дахин хуралдахаар тов зарласан байна.

Металл хайгч суурилуулах шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал өчигдөр Хуучин хотод болсон. Жагсаалын үеэр араб гаралтай 100 гаруй хүн шархаджээ.

Сүүлийн 10 гаруй хоногт нутгийн лалын шашинтнууд металл хайгч суурилуулах шийдвэрийг эсэргүүцэж, Иерусалимын сүмийн босгыг давалгүй, гадна нь мөргөл залбирал үйлдэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө