Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы эзэн хаан Акихитог огцрохыг зөвшөөрсөн хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

  М.Даваадулам 2017-06-16 993

Япон улс сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаа эзэн хаандаа өөрийн хүсэлтээр хаан сэнтийгээс буух зөвшөөрөл олгосон. Холбогдох хуулийг Япон улсын Парламент энэ сарын 9-нд баталсан. Хууль өнөөдрөөс хэрэгжиж байна. Харин эзэн хаан Акихито албан ёсоор сэнтийгээ орхих тов одоогоор тодорхойгүй байна.

83 настай эзэн хаан Акихитогийн сэнтийгээ орхих товыг тогтож, Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулах юм байна. Түүнийг огцорсон даруй 57 настай, угсаа залгамжлах ханхүү Нарухито хаан ширээнд сууна. Зарим мэдээллээр хаан Акихито 2018 оны 12-р сард суудлаасаа бууж магадгүй гэнэ. Гэхдээ үүнээс өмнө буухыг ч үгүйсгэхгүй байна. Түүнчлэн ээлжит санхүүгийн жил дуусахтай зэрэгцэн буюу 2019 оны 3-р сарын 31-нд ч эзэн хаан сэнтийгээсээ буух санаачилга ч гаргаж байгаа гэнэ.

Акихито хаан сэнтийгээс буусан ч “эрхэмсэг дээдэс” гэгдэж, одоогийн эд хөрөнгө нь ч хэвээр үлдэнэ. Зөвхөн өөр ордонд шилжих юм байна. Улс орны болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийн хувиар Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ хүүдээ шилжүүлнэ.

Акихито хаан өнгөрсөн оны 8-р сард ард иргэддээ хандан хийсэн мэдэгдэлдээ хаан суудлаасаа буух хүсэлтэйгээ илэрхийлсэн. Япон улсын хуулийн дагуу хаан эзэн нь өөрийн амьдралын эцсийн мөч хүртлээ хаан суудалд сууна гэж заасан байдаг. Тиймээс холбогдох хууль батлах шаардлага тулгарсан юм.

Феодалын нийгмийн үед эзэн хаад амьд ахуйдаа хаан сэнтийгээс буух тохиолдол элбэг байжээ. Сүүлд 1817 онд Япон улсын эзэн хаан өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ буусан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан