Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗИКАГИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ТАЛААР КУБАД ЧУУЛНА

  Б.Оюун 2016-09-17 670

Америкийн орнууд Зикагийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар чуулах нь ээ. Кубын нийслэл Гавана хотод Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагын уулзалт болно. Уулзалтаар бүс нутагт тархаад байгаа “зика” вирусын халдварыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэнэ.

 

Ирэх сарын 20-21-ний өдрүүдэд болох олон улсын чуулганаар “зика” вирус бүртгэгдсэн орон тус бүр халдвараас хэрхэн сэргийлэх төлөвлөгөө танилцуулж, хэлэлцэх юм байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар “зика” вирусын 116 мянган тохиолдол бүртгэгдэж, 500 мянга орчим хүн халдвар авсан байж болзошгүй шалтгаанаар эмчийн хяналтад байна. Хойд, Төв болон Өмнөд Америкийн 48 улсад “зика” вирус бүртгэгджээ. Мөн Ази болон Африкийн улсад ч тархаад байгаа юм. Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын төв штаб Вашингтонд байрладаг. 1902 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харъяалал доор байгуулагдсан. Өдгөө 35 гишүүнтэй юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө