Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕВРОПЫН ХОЛБОО ЛОНДОНГҮЙГЭЭР ЧУУЛЖ БАЙНА

  Б.Оюун 2016-09-17 782

Өчигдөр Словакийн нийслэл Братислав хотод ЕХ-ны албан бус уулзалт эхэллээ. Анх удаа ЕХ Лондонгүйгээр чуулж байна. Их Британичууд холбооноос гарахаар шийдвэрлэсний дараа, холбооны бодлогод хэрхэн өөрчлөлт оруулах талаар буурал тивийн лидерүүд хоёр хоногийн хугацаанд хэлэлцэх нь ээ. Братиславын уулзалт албан бус уулзалт. Тиймээс уулзалтын дүнд ямар нэгэн шийдвэр гаргаж, баримт бичиг үзэглэхгүй. ЕХ-ны лидерүүд хаалттай хаалганы цаана санаа бодлоо солилцох болно.

Братиславд ЕХ-ны лидерүүд улс төрийн нэгдмэл байдлыг бий болгох нь чухал. Нэн тулгамдсан асуудлаар зөвшилцөлд хүрэхээс өмнө аливаад нэгдмэл байр суурьтай байх нь чухал” гэдгийг Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ. Братиславын дээд хэмжээний уулзалтаас өмнө Дональд Туск Европын холбооны орнуудад ажиллаж, улс бүрийн байр суурийг сонссон. Дональд Тускийн адил Германы канцлер Ангела Меркель ч мөн зэрэгцэн ажлын айлчлал хийгээд амжсан. ЕХ-ны гишүүн орнуудын лидерүүд дунд нэгдмэл байдал дутагдаж байгааг аль аль нь гаргаж ирсэн гэж хэлж болно.

Зарим лидер ЕХ-г “хүчирхэг гүрэн” болгох ёстой гэж байгаа бол, зарим нь эсрэг байр суурь илэрхийлж, эдийн засгаа хөгжүүлэхийг тэргүүний зорилго болгон ажиллаж, ЕХ-ны төв байгууллагуудын эрх үүргийг тодотгож өгөх хэрэгтэй гэж үзэж байна. ЕХ-ны байгууллагуудын эрх үүргийг хязгаарлахыг Польш, Чех, Словак, Унгарын Ерөнхий сайд нар уриалж байна. Энэ санаачилгаа ч Братиславын дээд уулзалтан дээр танилцуулах төлөвтэй байна.

Франц болон Герман улс ЕХ-ны орнууд дунд цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж байна. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар холбогдох санаачилгыг ЕХ-ны Гадаад бодлогын албанд хүргүүлжээ.

Францын “Фигаро” болон Германы “Зюддойче” сонинд нийтэлснээр, холбогдох санаачилгуудыг Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен, Францын салбарын сайд Жан Ив ле Дриан нар энэ өнгөрсөн ням гарагт ЕХ-нд хүргүүлсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулснаар “Европын арми” алв эсвэл НАТО-гоос ангид цэргийн эвсэл байгуулахыг зорьж байгаа бололтой.

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанаас гадна цэргийн судалгааны ажилд зарцуулах нэгдсэн “тусгай” төсөв бүрдүүлэхийг хоёр улсын сайд нар уриалж байна. Британичууд бүх ард түмний санал асуулга явуулж, ЕХ-ноос гарахаар шийдвэрлэсний дараа Франц, Герман улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга гаргажээ. Учир нь Британи улс энэ санаачилгыг эсэргүүцэж байсан. НАТО-той өрсөлдөх бүтэц бий болно гэж болгоомжилжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө