Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЯТАД УЛС “ТЯНЬГУН-2” САНСРЫН ЛАБОРАТОРИ ХӨӨРГӨЛӨӨ

  Б.Оюун 2016-09-16 759

Урд хөрш БНХАУ сансар огторгуйг судлах салбарт нэг шат ахилаа. Урд хөрш “Тяньгун-2” сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөжээ. Сансрын лаборатори гэж нэрлээд байгаа тус төхөөрөмжийн тусламжтай задгай сансарт  туршилт, судалгаа хийнэ.

“Тяньгун-2” эрдэм шинжилгээний зориулалт бүхий сансрын лабораторийг пүрэв гарагийн оройн 22 цаг 04 минутад Ганьсу мужийн Цюцюань нислэгийн төвөөс амжилттай хөөргөжээ. Төхөөрөмжийг хөөргөх явцыг Герман, Итали, Пакистан улс болон Европын сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд ажигласан байна.

Төхөөрөмж хөөрснөөс 585 секундын дараа тооцоолсон өндөрт гарчээ. “Тяньгун-2” нь гамма цацраг хэмжих хамгийн өндөр нарийвчлалтай төхөөрөмж тээвэрлэж яваа. Энэ төхөөрөмжийг БНХАУ болон Европын сансар судлалын агентлагийн инженерүүд хамтран бүтээжээ. Төслийн хүрээнд Хятад, Францын эрдэмтэд хамтран жингүйдлийн байдал хүний зүрх, судасны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийг судална.

“Тяньгун-2” төхөөрөмжид судалгаа шинжилгээний 14 төхөөрөмж бий. Ирэх сарын дундуур сансрын тус лабораторийг дахин 13 км өндөрт хөөргөн байрлуулж, “Шэньжоу-11” сансрын хөлгөөр хоёр сансрын нисгэгчийг тус лабораторид хүргэх юм байна. Тэд 33 хоног сансарт ажиллана. 2017 онд ачааны зориулалтын “Тяньжоу-1” сансрын хөлөг тус лабораторид шаардлагатай түлш, бусад судалгаа шинжилгээний төхөөрөмж хүргэх юм байна.

“Тяньгун-2” төхөөрөмж хоёр хэсгээс бүрдэнэ. Сансрын нисгэгчид байрлаж, судалгаа, туршилт явуулах бүхээгтэй. Мөн нарны зай хураагуур, түлшний нөөц, техник хэрэгсэл байрлах техникийн блоктой юм байна. Сансрын лаборатори 10,4 м урттай, 3,35 м өргөнтэй, 8,6 тонн жинтэй. БНХАУ 2022 онд сансрын станцтай болохоор ажиллаж байгаа. Тус станц нь үндсэн хөлөг болон хоёр лабораториос бүрдэх юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө