Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Америкийн Ньюкасл хотын иргэн Жулия Стюарт Монголын өргөн уудам газар нутгаар морин аялал хийжээ

  admin 2016-09-16 2592

Америкийн Ньюкасл хотын иргэн, Линкольны академийн төгсөгч Жулия Стюарт гэх эмэгтэй Монголын өргөн уудам газар нутгаар морин аялал хийгээд эх орондоо эргэн очжээ.

            Жулия Стюарт Монголын газар нутгаар нийтдээ 621 миль буюу мянгаад км газрыг мориор туулсан байна. Тэрээр 2009 онд Англид үүсгэн байгуулагдсан “Монгол дерби” аяллын нийгэмлэгийн шугамаар 2016 оны морин аялалд оролцжээ. Энэ нийгэмлэг 1224 онд Чингис хааны туулж байсан Монгол болон Шиньжаны газар нутгийг холбосон их тал нутгаар морин аялал зохион байгуулдаг байна.

Морин аялалд жил бүр гадны улс орнуудаас хүмүүс аялалд нэгддэг байна. Энэ жилийн морин аялалд оролцогсод нийтдээ мянгаад км замыг 10 хоногт туулжээ. Стюарт энэ аяллын талаар жилийн өмнө олж мэдэн, аялалд сайн дураараа нэгджээ. Морин аялалд оролцогчид хөтөлгөө морьтой аян замдаа гарч, 40 км тутамд амарч морио сэлгэн амрааж Монголын өргөн уудам нутгаар аялдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө