Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын тухай дэлхийн дахинд......

  admin 2016-09-16 1378

“Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров тэргүүтэй албаны хүмүүс МУ-д ажлын айлчлал хийжээ. Оросын төмөр замын газрын удирдлагууд МУ-ын УИХ-ын дарга Миэегомбын Энхболд болон засгийн газрын тэргүүн Жаргалтулгын Эрдэнэбаттай Улаанбаатар хотноо уулзсан талаар Оросын Итар-Тасс мэдээллийн агентлаг уламжилж байна.

            Улаанбаатар хотноо болсон уулзалтын дүнд талууд хоёр улсын төмөр замын транзит буюу дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, үүссэн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх нэгдсэн зарчмыг тохиролцжээ. Түүнчлэн Белозёров уулзалтын үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг үр ашигтай болгох тал дээр хоёр улс өмнөхөөсөө илүү санаачлагатай ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Оросын төмөр замын даргын мэдэгдсэнээр төмөр замын үйл ажиллагааг идэвхжүүлснээр ОХУ, МУ, БНХАУ-ын хооронд байгуулах эдийн засгийн коридорын үйл явцыг түргэсгэх, мөн Монголын төмөр замын хөгжлийн үндсэн 7 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд ихээхэн тус дэмтэй байх болно гэжээ.

Өнгөрсөн 6-р сард Ташкентад гурван улсын төрийн тэргүүн нар Монгол, Орос, Хятадын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах асуудлаар тохиролцсон юм. Энэ хүрээнд Монголын төмөр замыг хөгжүүлэхэд чиглэгдсэн нийтдээ 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтжээ. Эдгээр төслийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд их зүйл хийж амжуулах шаардлагатай байгааг Олег Белозёров Монголын төр засгийнхантай уулзах үеэрээ тэмдэглэсэн байна. Гурван улсын уулзалтаар талууд дамжин өнгөрөх тээврийн хэмжээг 100 сая тонн ачаа болгон нэмэгдүүлэхээр ярилцсаны 10 саяыг нь Улаанбаатар төмөр замаар дамжуулах транзитаар тээвэрлэхэд ашигтай ажиллах боломжтой гэж үзсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө