Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АВСТРАЛИЙН ӨМНӨД НУТАГТ ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЖЭЭ

  Б.Оюун 2016-09-16 715

Австралийн өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үер усны гамшиг нүүрлэжээ. Гамшигт үзэгдэлд Гамильтон хот хамгийн ихээр нэрвэгдсэн байна.

Гамильтон хотод нүүрлэсэн үер усны гамшгийн улмаас 45 барилга байшин усанд автаад байгаа юм. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар энд сүүлийн хэдэн арван жил ийм их гамшиг сүйрэл дагуулсан үер болж байгаагүй гэнэ. Австралийн Виктория мужид мөн сүүлийн хэдэн өдөр дараалан хүчтэй аадар бороо орж, гамшгийн нөхцөл байдал үүсээд байна. Үер усны гамшгийн улмаас энэ мужид 102 авто зам хаагдаж, 7 сургууль үйл ажиллагаагаа зогсоожээ. Зарим дүүрэгт 45 мм хур тунадас ороод байна. Цаг уурчид ойрын хэдэн хоногтоо цаг агаар сайжирна гэж мэдээлж байгаа ч ирэх амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орохыг анхааруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө