Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПАКИСТАНД ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСОЛ ГАРЧЭЭ

  Б.Оюун 2016-09-16 1104

Пакистанд галт тэрэгний томоохон осол гарч, хүний амь нас үрэгджээ. Мултан нэртэй хотод хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдсөнөөс 4 хүн амиа алдаж, 100-аад хүн гэмтэж бэртсэн байна.

Осолд Пешавараас Карачи хотыг зорьж байсан Авами Экспресс хурдны галт тэрэг өртжээ. Хурдны галт тэрэг хуваарь ёсоор осол болсон цаг үед энэ замаар зорчих ёсгүй байжээ. Ослын улмаас хурдны галт тэрэгнээс 4 вагон салж замаас гарсан байна. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар аврагчид цуваанаас салж замаас гарсан вагон дотроос хүмүүсийг аварч гаргажээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох Мултан хотын эмнэлэгт хүргэсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө